
Биеийн тамир, спортын тухай хууль, тогтоомжийг үндэслэн 2022 онд Улсын хэмжээнд зохион байгуулах спортын наадмын төрлийг тогтоож, Улсын төсвөөс санхүүжүүлэх аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах уралдааныг сонгон шалгаруулахаар болсон талаар Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Спортын холбооны сонгон шалгаруулалт насанд хүрэгчид, залуучууд, өсвөрийн насны ангиллаар явагдах гэнэ. Иймд ирэх наймдугаар сарын 20-ны дотор ирэх онд зохион байгуулах Улсын хэмжээний спортын наадмын хөтөлбөрт багтах саналын үндэслэл, Улсын аварга шалгаруулах тэмцээний нэгдсэн төлөвлөгөөнд тусгуулах хуваарь, Биеийн тамир, спортын тухай хуулийн гуравдугаар бүлгийн 11, 12 дугаар зүйл, заалтын хэрэгжилтийн тайланг, албан бичгийн хамтаар хүлээн авах аж. Тайлан ирүүлээгүй тохиолдолд сонгон шалгаруулалтад хамрагдахгүй гэнэ.
