
Дорнод аймгийн Хэрлэн сумын нутагт орших Задгай гэх газар орчмын Хэрлэн голын эрэг дагуу гурван хүүхэд тоглож байгаад нэг нь усанд энджээ. Энэ тухай дуудлагыг өчигдөр 09.30 цагийн үед тус аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн байна.
Улмаар Дорнод аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид нэг километр замыг туулан 09.32 цагт очиход 10 настай, эрэгтэй хүүхэд Хэрлэн голын усанд живсэн байсан гэнэ. Аврах багийнхан осолдсон газраас 30 километрийн зайд орших Улаан-Эрэг гэх газар хүртэл цогцсыг хайжээ.
Гэвч эрэн хайх ажиллагаа үр дүнд хүрээгүй тул 20.40 цагт түр зогсоож, өнөөдөр 05.00 цагт дахин эхлүүлсэн хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.