
Хөлбөмбөгийн 23 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөх багуудын сугалаа өнөөдөр боллоо. Манай улсын тамирчид "J" хэсгийн тоглолтуудыг эх нутагтаа зохион байгуулж, Тайланд, Малайз, Лаосын багтай хүч үзэхээр учраа таарав. Хэсгийн тоглолтыг аравдугаар сарын 23-аас Улаанбаатар хотод зохион байгуулах бөгөөд 23 хүртэлх насны үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Япон улсын мэргэжилтэн Масэ томилогдоод буй. Ийнхүү ирээдүйн үндэсний шигшээ багийн өнгийг тодорхойлж, тивийнхээ шилдгүүдтэй хүч үзэх Монгол Улсын 23 хүртэлх насны шигшээ багийнхан ирэх аравдугаар сард дээрх гурван улсын багтай эх орондоо хүч үзэхээр боллоо.