
Үндэсний их баяр наадмыг энэ жил тэмдэглэхгүй ч бүх нийтээр ес хоног амрах шийдвэрийг Засгийн газраас гаргасан билээ. Тодруулбал, маргаашаас буюу долдугаар сарын 10-18-ны хооронд, ес хоног амарч, долдугаар сарын 24-ний бямба гарагт бүх нийтээр ажиллахаар болсон юм.
Тухайн өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд ямар цагийн хуваариар ажиллах тухай Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тодруулахад "Зах, худалдааны төвийн ажиллах нэгтгэсэн хуваарь гараагүй. Худалдааны төвүүд өөрсдийн зохион байгуулалтаараа амрах хуваариа гаргана" хэмээв.
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд зах, худалдааны төвүүд хэрхэн ажиллах талаар хүргэе.
Бөмбөгөр худалдааны төв:
- Долдугаар сарын 10-ны өдөр 09.00-20.00 цаг хүртэл ажиллана.
- Долдугаар сарын 11-17-нд амрах бөгөөд долдугаар сарын 18-наас эхлэн энгийн хуваарийн дагуу ажиллана.
Сандэй плаза:
- Долдугаар сарын 10-нд ердийн хуваарийн дагуу ажиллана. Долдугаар сарын 11-15-нд амарна.
Шөнийн худалдааны төв:
- Долдугаар сарын 10-нд ердийн хуваарийн дагуу ажиллана.
- Долдугаар сарын 11-нээс эхэлж амрах бөгөөд хэд хоног амрах талаар эцсийн шийдвэр гараагүй байгаа.
Нарантуул худалдааны төв:
- Долдугаар сарын 10-нд ердийн хуваарийн дагуу ажиллана.
- Долдугаар сарын 11-16-ныг дуустал амарна.
Баялаг-Ундраа төв:
- Долдугаар сарын 10-нд ердийн хуваарийн дагуу ажиллана.
- Долдугаар сарын 11-16-ныг дуустал амарна.
Хархорин худалдааны төв:
- Долдугаар сарын 11-15-ныг дуустал амарна. Долдугаар сарын 16-наас энгийн хуваарийн дагуу ажиллана.