
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УОК-ын Шуурхай штабт ажиллах үеэрээ Засгийн газраас авлигын индексийг бууруулах комисс байгуулахаар болсныг хэллээ.
Засгийн газар баяр наадмын өдрүүдэд ажиллаж байгаа бөгөөд ирэх баасан гарагт ээлжит бусаар хуралдах юм.
Хуралдаанаар Авлигын эсрэг комисс байгуулах гэнэ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ талаар танилцуулахдаа "Засгийн газраас гарч байгаа шийдвэр анхан болон дунд шатанд хэрэгжихгүй байгаагаас иргэдэд төрийн үйлчилгээ хүрэхгүй, авлига дагуулж байна. Замын-Үүдэд Засгийн газар бүрэн эрхт төлөөлөгчөө томилсон бөгөөд төрийн алба хаагчдаас шалтгаалсан ачаа барааны бөөгнөрөл үүссэн байдал цэгцэрч байгаа. Харин БНХАУ-ын талаас хилээр гаргах автомашины хязгаарлалт тогтоосон. Засгийн газар БНХАУ-ын талтай хэлэлцээ хийхээр ажиллаж байна" хэмээн хэлсэн юм.