
Улсын хэмжээнд коронавирусийн халдвар авсан хүний тоо өчигдөр 148 424-т хүрлээ. Өдгөө 10 013 хүн “Ковид-19”-ийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буйгаас 2486 нь хүүхэд байна. Вакцинд хамрагдаагүй хүн ам, ялангуяа хүүхдүүд цар тахалд өртөх тохиолдол нэмэгдсэнийг Эрүүл мэндийн яамнаас анхааруулах болсон. Тиймээс иргэд халдвар хамгааллын дэглэм сайн сахиж, хүүхдээ эрсдэлд оруулахаас сэргийлэхийг зөвлөв. Коронавирустэй холбоотой тоон мэдээллийг хүргэе.
Бэлтгэсэн М.Оч