
Энэ оны эхний хагас жилд 3-15 настай 414 хүүхэд мориноос унаж гэмтсэн шалтгаанаар эмнэлгийн тусламж, үйлчилгээ авчээ. Тэдний 46 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бөгөөд нэг хүүхэд нас баржээ. Гэмтсэн хүүхдүүдийн 12 нь уралдааны мориноос унасан бөгөөд найм нь хамгаалалтын малгайтай байсан гэнэ. 414 хүүхдийн 20 нь долоо хүртэлх, бусад нь 8-15 настай аж. Хүүхдийг морь унуулснаас шалтгаалан бэртэж гэмтэх тохиолдол буурахгүй байгаа тул холбогдох албаныхан эцэг, эхчүүдэд зориулсан зөвлөмж гаргажээ. Бага насны хүүхдэд морь унуулахдаа хамгаалалтын бүрэн хувцас, хэрэгсэл өмсүүлэх, эмээлийн олом чанга, эсэхийг шалгах, хараа хяналтаа сайжруулах шаардлагатайг уг зөвлөмжид дурдсан байна.
Бэлтгэсэн М.ОЧ