
Боксын эрэгтэйчүүдийн -63 кг жингийн урьдчилсан шатанд Б.Чинзориг Узбекистаны Элнур Абдураимовтой тулалдлаа. Тэрбээр 16-д шалгарахын төлөөх тоглолтыг Узбекистаны Элнур Абдураимовын эсрэг хийж, 4:1-ээр ялагдсан юм.
Улаан булангаас гарч тулалдсан манай тамирчин эхний үед 3-2 харьцаагаар ялж, хоёрдугаар үед 0-5 харьцаагаар ялагдсан бөгөөд сүүлийн гуравдугаар үед 2-3 харьцаагаар ялагдаж тэмцээнээ дуусгалаа.
Тэрээр сэтгүүлчийн асуултад “Тактикаа бэлдэж гарсан ч хоёрдугаар раундад тактикаа хэрэгжүүлж чадсангүй. Хэлэх үг олдохгүй байна. Та бүхнийхээ итгэлийг алдсанд үнэхээр уучлаарай” гэж хариулав.