"Өнөөдөр" сонины гэрэл зургийн сурвалжлагч Э.Харцага Токиод ажиллаж, олон торгон агшныг хараалан "буудаж" ирүүлсээр байна. Тэрбээр Ё.Басхүүгийн түүхэнд үлдэх торгон агшнуудыг авч бидэнд илгээжээ. Таалан соёрхоно уу.

Ё.Басхүүгийн хувьд жүдо бөхийн тэмцээний хоёр дахь өдөр 66 кг-д эхний тойрогт хийлж, дараа нь Беларусын Дмитрий Миньковыг торгуулиар ялсан. Ингээд хэсгийн аваргын төлөө эзэн орны бөх, Японы алдарт Абэ Хифүмитэй барилдаж, вазаригаар ялагдсанаар дагах барилдаанд гарсан. Дараагийн өрсөлдөгч нь дэлхийн чансааг тэргүүлэгч, энэ жилийн ДАШТ-ий мөнгөн медальт Италийн Мануель Ломбардо. Ё.Басхүү түүнийг давуулж үүрч, дагаж эргээд вазари авсан. Гэвч шүүгч нар бичлэг үззэд вазариг цуцалж, Ё.Басхүүг хөлд хүрсэн гэж үзэн, Ломбардо ялсан юм.





