
Токиогийн Олимпын бамбарыг буулгаж, “Парис-2024”-т шилжүүлэн өгөх хаалтын ёслолын ажиллагаа Улаанбаатарын цагаар 19.00 цагт эхэлнэ. Хаалтын ёслолд Монголын багийн тугчнаар чөлөөт бөхийн тамирчин М.Лхагвагэрэлд оролцох гэнэ. Тэрбээр чөлөөт бөхийн хамгийн хүнд жинд медалийн төлөө барилдан, тавдугаар байрт орсон билээ. Урьд өмнөх олимпоос ялгаатай нь энэ удаагийн хаалтын ёслолд цөөн тамирчин оролцож буй. Учир нь цар тахлын нөхцөл байдлын улмаас тэмцээнээ дуусгасан тамирчид 48 цагийн дотор Олимпын тосгоныг орхих журам үйлчилж буй. Тиймээс ихэнх тамирчин нутаг буцаж, наадмын сүүлчийн өдрүүдэд тэмцээндээ оролцсон тамирчид хаалтын ёслолын гол цөмийг бүрдүүлэх болно.