Бразилийн волейболын эмэгтэйчүүдийн шигшээ баг 2008, 2012 онд олимпын аварга болохдоо хоёр удаа АНУ-ын багийг хожиж байсан юм. Тэгвэл өнөөдөр АНУ-ын шигшээ баг түүхэн тоглолт хийж, 3:0 харьцаагаар Бразилийн хүчирхэг хамт олныг яллаа. Ингэснээр тус улсын волейболын эмэгтэйчүүдийн шигшээ баг олимпоос анхны алтан медалиа хүртээд байна. АНУ-ын шигшээ баг сүүлийн дөрвөн удаагийн олимпод дараалан амжилт гаргаж, медаль хүртсэн. Тодруулбал, 2008, 2012 онд мөнгө, 2016 онд хүрэл медаль хүртсэн бол энэ жил өнгөө хувирган алт болголоо.















