
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх захирамж гаргаж, дэслэгч генерал Ц.Тогоог аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөхөөрөө томилжээ. Ц.Тогоо нь 2000-2002 онд Батлан хамгаалахын дэд сайд, 2002-2009 онд ЗХЖШ-ын дарга, 2012 онд Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга зэрэг өндөр албан тушаал хашиж байсан юм. Мөн 2017-2021 онд өнөөгийн Төрийн тэргүүн Ерөнхий сайд байхад зөвлөхөөр нь ажилласан бөгөөд тухайн үед У.Хүрэлсүхийн санаачлан байгуулсан “Монгол цэргийн нэгдсэн холбоо” ТББ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдож байжээ.
Бэлтгэсэн У.Наран