
“Ковид-19”-ийн цаг үед аялал жуулчлалын үйл ажиллагааг дэмжих, сэргээхэд чиглэсэн аюулгүй аяллын удирдамжийг Дэлхийн аялал жуулчлалын зөвлөл шинэчлэн боловсруулжээ. Энэ нь үйл ажиллагааны болон ажилтнуудын бэлэн байдал, аюулгүй үйлчилгээ үзүүлэх, аялагчдын итгэлийг сэргээх, бодлогын түвшинд дэмжлэг авах гэсэн дөрвөн бүлгээс бүрдсэн бөгөөд цар тахлын нөхцөл байдлаас хамааран хувьсан өөрчлөгдөж буй эрүүл ахуйн стандартыг тур оператор, жуулчны компаниудад мөрдүүлэх зорилготой юм. Тэгвэл эл удир дамжийн шаардлагыг хангасан “Одха трэйвэл”, “Стратус” компанид дээрх зөвлөлөөс аюулгүй аяллын шошго олголоо. Ингэснээр тухайн хоёр аж ахуйн нэгж дэлхий нийтэд жишиг болсон эрүүл ахуйн шинэ стандартын дагуу үйл ажиллагаа эрхэлж, жуулчдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарах юм байна.
Бэлтгэсэн Ж.Мишээл