
Иргэний нисэхийн ерөнхий газраас ирэх есдүгээр сарын нислэгийн хуваарийг танилцууллаа. Тодруулбал, ирэх сард нийт 29 удаагийн тусгай нислэг үйлдэхээр төлөвлөсөн байна. Гадаадаас ирэх иргэд нислэгийн хуваарийн дагуу тасалбар захиалахдаа агаарын тээвэрлэгчдэд шууд хандана.

