
(Pop it) буюу стресс тайлагч тоглоомынхоо бөмбөгөр хэсгийг нүдэн дээрээ тавьсан хүүхэд ирсэн талаар "Сөүл" нүдний төвөөс мэдээлжээ. Тодруулбал, өсвөр насны хүүхэд сониуч зангаараа баруун нүдэндээ тоглоом хийж, улмаар авч чадахгүй эмнэлэгт хандсан байна. Одоогоор нүдэнд нь өнгөц шархлаа үүссэн бөгөөд эм бичиж өгсөн талаар тус төвийн эмч мэдээллээ. Хэрвээ эмнэлгээс хол газар тусламж авч чадалгүй удсан бол резинэн материал нүдийг хөхөж шигдэх аюултай байсан гэнэ. Иймд эцэг эхчүүд хүүхдүүдээ гэнэтийн осол гэмтлээс хамгаалж, тогтмол анхааруулж байхын албаныхан санууллаа.

