
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар “Токио-2020” зуны олимпын XXXII наадамд амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэн тамирчин Саеид Моллаей, хүрэл медаль хүртсэн М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа, дасгалжуулагч Х.Болдбаатар, М.Бундмаа, Б.Баттулга нарыг мөнгөн шагналаар шагнах шийдвэрийг гаргажээ. Тодруулбал, Саеид Моллаейд 60 сая, М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нарт тус тус 30 сая, дасгалжууулагч Х.Болдбаатарт 45, М.Бундмаа, Б.Баттулга нарт тус тус 15 сая төгрөг олгох гэнэ. Мөнгөн шагналд шаардагдах нийт 225 сая төгрөгийг зохих журмын дагуу гаргах талаар албаныхан мэдээллээ.