
Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, нэгдүгээр хорооллын арын зам буюу Замын цагдаагийн хэсгийн баруун талаар хойш чиглэдэг автозамыг энэ сарын 15-ны 08.00 цагаас 20-ны 23:00 цаг хүртэл хаах гэнэ.
Тус бүсийн дулааны шугамыг шинэчлэх ажил явагдах тул жолооч та бүхнийг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас анхаарууллаа.
