
Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн 204 км авто замын бүтээн байгуулалтын ажлын явцыг Зам, тээврийн хөгжлийн яамнаас танилцууллаа. Уг замыг таван багц болгон хувааж, дөрвөн компанийг гүйцэтгэгчээр нь сонгосон. Өдгөө нэгдүгээр багц замын ажлын гүйцэтгэл 85.4, гуравдугаарх нь 89.4, тавдугаарх нь 92.8 хувьтай байгаа аж. Хоёр болон дөрөвдүгээр багц замын гүйцэтгэгчтэй гэрээгээ цуцалж, дахин сонгон шалгаруулахаар болсон.
Дархан-Уулын замын үлдсэн хоёр эгнээг Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр барьж эхэлсэн. Өдгөө таван багц замын ажил 10-28 хувийн гүйцэтгэлтэй байгаа гэнэ.
Бэлтгэсэн Б.Анх