
Монгол Улсын усан хилчдийн өдөр өнөөдөр тохиож байна. Эл өдрийг анх 2009 онд хурандаа Д.Чойбаатар санаачлан тэмдэглэж иржээ. Тэрбээр, хилийн 0306 дугаар ангийн захирагчаар ажиллаж байхдаа энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрөөж байх санаачилга гаргасан аж.
Жил бүрийн наймдугаар сарын 15-ныг усан хилчдийн баярын өдөр болгон тэмдэглэж эхэлснээс хойш 12 жил өнгөрчээ.