
Наймдугаар сарын 16-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 228 дахь өдөр бөгөөд он дуусахад 137 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 27-29 хэмийн дулаан бол шөнөдөө 14-16 градус дулаан байх нь ээ.
- Аргын тооллын 8 сарын 16, Сумъяа гараг. Билгийн тооллын 8, онгоц одтой, улаан бич өдөр. Өдрийн наран 5 цаг 49 минутад мандан 20 цаг жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Үс шинээр засуулвал нас уртасна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2847.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 37.10, юань 360.00, вон 2.47 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлнэ.
- 11.00 цагт УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэд иргэд шаардлага хүргүүлнэ. Шонхор таурын үүдэнд.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1930 оны энэ өдөр хамгийн анхны өнгөт, дуутай хүүхэлдэйн киног хийж байжээ.
- 1946 оны энэ өдөр Энэтхэг улсад 72 цагийн дотор 4000-аас их хүн мөргөлдөөнд амиа алдаж байжээ.
- 1557 оны энэ өдөр Итали улсын зураач Agostino Carracci мэндэлж байжээ.
- 1645 оны энэ өдөр Францын зохиолч Jean de La Bruyиre мэндэлжээ.
- Парагуад хүүхдийн баярын өдөр тохиож байна.
- 2016 оны энэ өдөр Америкийн телевизийн салбарын нэрт зүтгэлтэн John McLaughlin таалал төгсжээ.