
Богдхан уулын “Авто зогсоол-Дугуй цагаан” чиглэлийн явган аяллын зам, Туул голын эрэг дагуух тохижилтын ажлын талаар Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр танилцууллаа.
Энэ үеэр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутагт байрлах “Ривер гарден”, Хан хиллс” хотхоныг хоёр гарцтай болгох ажлыг түргэвчлэх шаардлагатай байгаа талаар танилцуулж, хотын дарга ажлыг эрчимжүүлэх үүрэг өгөв.
Мөн нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай Засаг даргын “Газрын зөрчил арилгах тухай” 2021 оны А/251, А/250 дугаар захирамжийн дагуу өнөөдрийн байдлаар 300 орчим байршлыг чөлөөлсөн талаар мэдээлэв. Мөн тэрбээр шаардлагатай газруудад тохижилт хийхээр холбогдох байгууллагатай хамтран ажиллаж байгаа гэв.