
Залуучуудад эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг, эх оронч үзлийг төлөвшүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх замаар хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхлыг бий болгож, ажилтай, орлоготой хойч үе бэлтгэх зорилготой “Оролцоо” төслийн бүртгэлийг өнөөдөр эхлүүлжээ. 18-34 насны, сүүлийн гурван сар ажил, хөдөлмөр эрхлээгүй, их, дээд сургууль болон мэргэжлийн боловсролын байгууллагад суралцаагүй залуус төрийн үйлчилгээний цахим систем www.e-mongolia.mn-аар дамжуулан бүртгүүлэх боломжтой аж. Бүртгэл энэ сарын 22 хүртэл үргэлжилнэ.
Төсөлд хэрхэн бүртгүүлэх вэ:
Та www.e-mongolia.mn төрийн үйлчилгээний цахим хуудсанд өөрийн нэр дээрх гар утасны дугаар болон интернет банкны эрхээрээ нэвтэрч орон “Оролцоо” төсөл гэсэн хэсэгт дээр дарснаар бүртгэлийн асуултууд гарч ирнэ. Цахим систем зөвхөн 18-34 насны залуучуудыг бүртгэх бөгөөд өөрийн регистрийн дугаараа оруулан шалгуулах юм.