Улаанбаатар хотын ерөнхий менежерийн тушаалаар “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээний хүрээнд нийслэлийн дүүргүүдийн 23 байршилд хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар болжээ. Тэдгээрээс Баянгол, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн найман байршилд өчигдрөөс үзэсгэлэн худалдааг эхлүүлсэн тухай нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ. Тухайлбал, Баянголд 1000 машины зогсоолын баруун, зүүн талд дээрх үзэсгэлэн худалдааг зохион байгуулж буй агаад тус дүүрэгт Сэлэнгэ, Төв аймгаас ирсэн 30 иргэн ногоогоо борлуулж эхэлсэн байна. Зарим тариаланч нийслэлд хараахан ирээгүй байгаа бөгөөд бусад байршилд ойрын хугацаанд худалдааг эхлүүлэхээр ажиллаж буй аж.








