
Энэ оны эхний долоон сарын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтийг Үндэсний статистикийн хорооноос танилцуулав.
Эл тайланд нийгмийн халамжийн үйлчилгээнд 2.3 сая хүн хамрагдаж, өмнөх оны мөн үеэс 5.2 хувиар буюу 113 мянгаар өссөн хэмээн дурджээ. Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар манай улсын нийт хүн ам 3.357.542 байсан юм. Үүнээс үзвэл хүн амын дийлэнх буюу 68 хувь нь нийгмийн халамжид хамрагдсан болох нь. Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжээс хүүхдийн мөнгөн тэтгэмж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 348 тэрбум төгрөгөөр өссөн байна.
Тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлт, төрлөөр, тэрбум төгрөгөөр
