
Өнөөдөр Улаанбаатар хотод +21 градус дулаан, үүлтэй. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
Наймдугаар сарын 18-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 230 дахь өдөр бөгөөд он дуусахад 135 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +21 градусын дулаан, бага зэргийн бороотой бол шөнөдөө +11 градус дулаан, үүлшинэ.
- Билгийн тооллын 11. Буд гараг. Гал одтой, шар нохой өдөр. Өдрийн наран 5 цаг 50 минутад мандан, 20 цаг 01 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрхтэн хурц болно хэмээжээ.
- “Найман шарга” валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2849.00 төгрөг, зарах нь 2852.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 39.00, зарах ханш 39.70, юанийн авах ханш 410.50, зарах ханш 411.20, вонийн авах ханш 2.46, зарах ханш 2.47 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 11.00 цагтЭМЯ шинэ коронавирусний нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр бол Тайландын Шинжлэх ухааны өдөр.
- Мөн өнөөдөр Македон улсад Зэвсэгт хүчний баярын өдөр тохиож байна.
- 1988 оны энэ өдөр БНСУ-ын алдарт BIG BANG хамтлагийн ахлагч, дуучин Gdragon мэндэлжээ.
- 2008 онд Афганистаны дайн: Үзбиний хөндийн отолт эхэлжээ.
- 2008 онд Пакистаны ерөнхийлөгч Pervez Musharraf огцорчээ.