
Европын волейболын холбооноос зохион байгуулдаг эмэгтэйчүүдийн Европ тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлж байна. Тэмцээн ирэх сарын 24 хүртэл үргэлжлэх бөгөөд шилдэг 24 баг өрсөлдөх юм.
Хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг эл тэмцээний хасагдах шатны тоглолтод 16 баг өрсөлдөнө.
Өөрөөр хэлбэл, хэсэг тус бүрээс дөрвөн баг шалгарч, тэмцээнээ цааш үргэлжлүүлэх аж. Тэмцээний тоглолтууд Серби, Болгари, Хорват, Румын улсад болох юм. Багууд дөрвөн хэсэгт дээрх байдлаар хуваагдаад байна.