
Сонгинохайрхан дүүргээс Улсын Их Хуралд сонгогдсон Н.Учрал гишүүн дүүргийнхээ зорилтот бүлгийн 11 өрхөд гэр бэлэглэжээ. Тэрбээр өөрийн цахим хуудсандаа "Хэдийгээр бидний үүрэг хууль батлах хэдий ч иргэдийгээ өмсөх хувцастай, орох оронтой, халуун дулаан, аятай тухтай амьдруулахын тулд чадлынхаа хэрээр тусламж дэмжлэг үзүүлэхийг зорьдог юм. Энэ ч зорилгынхоо хүрээнд өнөөдрийн билэгт сайн өдөр Сонгинохайрхан дүүргийнхээ 11 өрхөд өргөө цагаан гэр гардуулан өглөө. Гэрт нь үргэлж аз жаргал гэрэлтэж, инээд хөөртэй, элбэг хангалуун, эрүүл энх амьдралыг хүсэн ерөөе" хэмээн бижээ.
