
Баянгол дүүргийн V хорооны нутаг дэвсгэрт орших "Голден парк" хотхоны хойд хэсэгт байрлах нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй барьсан 43 тоосгон гараашийг албадан буулгахаар болжээ. тодруулбал, Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны А/308, А/309 дүгээр захирамжийн хүрээнд албадан чөлөөлөх ажлыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны ажилчид хийж байна.

Тус гараашуудыг буулгаж, газрын нь чөлөөлснөөр эгнээ авто болон явган хүний зам бүхий гэрэлтүүлэг, зогсоол бүхий бүтээн байгуулалтын ажлыг хийх гэнэ.
