
Баруун болон зүүн дөрвөн замын хооронд зорчих хөдөлгөөнийг энэ сарын 28, 29-нд хязгаарлаж, автомашингүй өдрийг зохион байгуулах гэнэ. Мөн энэ өдрүүдэд хичээлийн шинэ жилийг угтан хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдааг хаасан зам дагуу зохион байгуулах аж. Харин бусад зам хэвийн ажиллах бөгөөд тэгш, сондгой дугаараар зохицуулалтын дагуу хөдөлгөөнд оролцуулна.
Ташрамд дурдахад, уламжлал болгон зохион байгуулдаг автомашингүй өдрийг энэ онд 12 дахь жилдээ тэмдэглэн өнгөрөөх аж.