
Сүүлийн хэдэн сарын турш дэлхий нийтийн анхаарлыг Афганистан улс ихээхэн татаад буй. Тус улсад эсэргүүцэл, бослого, тэмцэл дээд цэгтээ тулж, талибанчууд ялалт байгуулсан. Энэ удаад бид 11 настайдаа тус улсаас дүрвэж, Данийг зорьсон Надя Надимын талаарх сонирхолтой баримтыг хүргэе.

Н.Надя 1988 оны нэгдүгээр сарын 2-нд Афганистанд төрсөн. Харамсалтай нь, түүнийг 11 настай байхад аав нь талибанчуудын гарт амиа алдаж, гэр бүлийнхэн нь ачааны машинд нуугдан, Дани улс руу дүрвэжээ. Өдгөө тэрбээр Данийн хөлбөмбөгийн Расинг Луисвилл (Racing Louisville) шигшээ багт тоглодог бөгөөд дэлхийн хагийн нөлөө бүхий, хүчирхэг эмэгтэй тамирчдын нэгд зүй ёсоор тооцогддог. Тэрбээр мэргэжлийн хөлбөмбөгийн тоглолтуудад 200 гаруй удаа гоол оруулж байсан туршлагатай. Хамгийн сонирхолтой нь Н.Надя сэргээн засах мэс заслын эмч мэргэжилтэй бөгөөд 11 улсын хэлээр чөлөөтэй ярьдаг гэнэ.