
Монгол Улсын баатар Ж.Нэхийтийн нэрэмжит хилийн 0101 дүгээр ангийн хилчид "Монгол дахь герман хоньч нохой сонирхогчдын холбоо"-той хамтран удам зүйн санд бүртгэлтэй цэвэр үүлдрийн найман овчарк нохойг хилийн 0312 дугаар салбар дахь албаны нохойн хотхонд байрлуулан, сургалт бэлтгэлийг эхлүүлээд байна. Нохдоос "Хэрри" дуудлагатай цэвэр үүлдрийн нэг овчарк нь үржлийн албан ёсны эрхтэй тул тус холбооноос "Хилчин" үржүүлгийн газар нээх эрх олгон, герман хоньч нохойн удмын санг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцлоо. Цаашид албаны нохойг төрөлжүүлэн бэлтгэх, үүрэг гүйцэтгэх чадварыг нь дээшлүүлэх, хил хамгаалалтад албаны нохой ашиглах боломжийг бүрдүүлэх зорилго тавин ажиллах зорилготой гэнэ.
