
Монгол эрдэмтэд PCR оношлуур бүтээж эхэлсэн талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээллээ. Тэрээр цахим хаягаараа дамжуулан "Чорос онош лабораторийн эрдэмтэд старт-ап компани байгуулан коронавирусийн халдварыг оношлох PCR оношлуурыг бүтээлээ. Ийнхүү Монголд шүлсний болон үндсэн оношлууруудыг үйлдвэрлэж байна.
ЭМЯ-наас бүхий л бололцоогоороо дэмжин ажиллаж, яам анхны 10,000ш оношлуурыг худалдан авах боллоо. Цаашид ч эмнэлгүүд маань захиалж хэрэглээнд өргөн нэвтрэх боломжтой болжээ.
Тус лабораторийн эрдэмтэдтэйгээ хамтран коронавирусийн мутаци хувилбаруудыг дотоодын PCR оношлуур дээр суурилан ялган оношлоход нэг алхам ойртож байна" гэлээ.
