
Өнөөдөр Улаанбаатар хотод 13 градус дулаан, бороотой. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
Наймдугаар сарын 24-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 235 дахь өдөр бөгөөд он дуусахад 130 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +13 градусын дулаан, бага зэргийн бороотой бол шөнөдөө +6 градус дулаан, үүлшинэ.
- Билгийн тооллын 17. Ангараг гараг. Шувуун хошуут одтой, хөх луу өдөр. Өдрийн наран 5 цаг 56 минутад мандан, 19 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй хэмээжээ.
- “Найман шарга” валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2847.00 төгрөг, зарах нь 2848.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 39.00, зарах ханш 39.70, юанийн авах ханш 413.00, зарах ханш 414.50, вонийн авах ханш 2.46, зарах ханш 2.47 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 11:00 цагт: "COVID-19" халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1891 оны энэ өдөр Томас Эдисон хөдөлгөөнт зургийн аппарат зохион бүтээсэн патентаа авж байжээ.
- 1995 оны энэ өдөр Microsoft Office 95 Хойд Америкт нийтийн хүртээл болсон.
- 1578 оны энэ өдөр Английн зохиолч, яруу найрагч John Taylor мэндэлжээ.
- 1887 оны энэ өдөр Америкийн бэйсболлын тамирчин Harry Hooper мэндэлжээ.