
Хууль бусаар групп тогтоолгож, тэтгэмж авдаг иргэд болон ёс зүйн зөрчил гаргасан төрийн албан хаагчдын талаар мэдээлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас уриаллаа.
Хөдөлмөрийн чадвар алдсаны хувь, хэмжээ, хугацааг хянан шалгах аяны хүрээнд үүнийг зохион байгуулж буй бөгөөд мэдээллийг 1800-0724, 7777-1289, 1111 дугаарын утсаар хүлээн авах аж. Тус яамныхан нууцлалыг чандлан хадгалж, хүсэлт бүрийг шийдвэрлэн хариу өгөх гэнэ.