
Хэнтий аймгийн Батноров суманд босгосон “Хүлэгбаатар Боорчи-Андлалын өргөө” хэмээх түүхэн аялал жуулчлалын цогцолбор байгууламж буюу бидний нэрлэж заншсанаар "Андлалын өргөө"-г оюуны өмчийн асуудлаас үүдэн нурааж эхэлжээ. "Андлалын өргөө"-г хоёр тэрбум төгрөгөөр барьсан бөгөөд энэ жил цахилгаан, дэд бүтцийг шийдэхэд улсын төсвөөс 600 сая төгрөг төсөвлөсөн аж. Уг цогцолборын загварыг Ургийн гавьяат зүтгэлтэн, зураач, загвар зохион бүтээгч Д.Эрдэнэбилэг агсан гаргасан байдаг. Түүний оюуны өмчийн гүйцэтгэлд өөрийнх нь бодсон шиг нь болсон эсэхэд талийгаач хяналт тавих боломжгүй болсон учраас ар гэрийнхэн нь оюуны өмчийг ашиглуулахгүй гэсэн хүсэлт гаргаж, төсвийг хохиролгүй болгоно гэсэн хүсэлт гаргасан аж. Энэ талаар өнөөдөр БОАЖЯ-наас 15:00 цагаас мэдээлэл өгнө.