
Зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлд 8843 иргэн хамрагдсан талаар Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээлэв. Өдгөө дээрх зээлдэгчдэд 663.8 тэрбум төгрөгийн зээл олгосон аж. Эдгээрийн 82 хувь буюу 6693 зээлдэгч нь нийслэлийнх бөгөөд 548.4 тэрбум төгрөгийн зээл авчээ. Харин орон нутагт 2150 зээлдэгчид 115.4 тэрбум төгрөгийн зээл олгосон аж.
Зээлийн эх үүсвэрийн 399.9 тэрбум төгрөгийг "Монголбанк", 263.9 тэрбумыг арилжааны банк гаргасан байна. 2019 онд 443.3, 2020 онд 410, 2021 онд 663.8 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ.
