
Өнөөдөр Улаанбаатар хотод 16-18 градус дулаан, үүлтэй. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
Өнөөдөр наймдугаар сарын 27-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 239 дахь өдөр бөгөөд он дуусахад 126 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 16-18 градусын дулаан, бага зэргийн үүлтэй, шөнөдөө долоон градус дулаан.
- Билгийн тооллын 20. Сугар гараг. Шийдэм одтой, улаагчин хонь өдөр. Өдрийн наран 6 цаг 04 минутад мандан, 19 цаг 43 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахадад сайн. Золиг гаргах, бомбын үйл, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
- “Найман шарга” валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2852.00 төгрөг, зарах нь 2854.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 39.00, зарах ханш 39.70, юанийн авах ханш 413.50, зарах ханш 414.50, вонийн авах ханш 2.42, зарах ханш 2.44 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 11.00 цагт ЭМЯ-наас COVID-19"-ийн цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1896 оны энэ өдөр Дэлхийн хамгийн хамгийн богино хугацаанд үргэлжилсэн дайн болж байсан. Уг дайн Англи, Занзибарын хооронд 9-9.40 минутын хооронд болсон байна.
- 1864 оны энэ өдөр Германы гемнастикч Hermann Weingдrtner, мэндэлжээ.
- 1578 оны энэ өдөр Английн зохиолч, яруу найрагч John Taylor мэндэлжээ.