
Валют арилжааны “Найман шарга” захад ченжүүд өчигдөр фунт стерлингийг 3880 төгрөгөөр худалдан авч, 3950-иар зарж байв. Энэ нь тус захад өнгөрсөн пүрэв гарагт уг валютыг 3850- иар авч байсантай харьцуулахад даруй 30 төгрөгөөр чангарсан үзүүлэлт болсон бөгөөд зарим ченж “Зарах фунт байхгүй” хэмээв. Тэгвэл Монголбанкнаас зарласан ханшаар фунт өчигдөр 3907.38 төгрөгтэй тэнцэж байлаа. Арилжааны зарим банк фунтийг бэлнээр 3962, 3966 төгрөгөөр худалдан авч буй аж. Өөрөөр хэлбэл, фунтийн ханш ийнхүү 4000 төгрөгт дөхөөд байна. Эргэн сануулахад, “Найман шарга” захад өнгөрсөн гуравдугаар сарын дундуур фунтийг зарах ханш 4006 төгрөгт хүрсэн. Үүнээс өмнө уг валюын ханш 4000 төгрөг давж байгаагүй юм.
Бэлтгэсэн Б.Сонор