
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт орших Жалга гэх газарт байрлах тогтоол усанд хүүхэд осолдсон тухай дуудлагыг өчигдөр 13.35 цагт дээрх аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 18 километр замыг туулан очиж, хоёр удаагийн шумбалт хийсэн байна. Ингэснээр эргээс 13 метрийн зайтай, 3.2 метрийн гүнээс 18.54 цагт 12 настай хүүгийн цогцсыг гаргаж, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн гэнэ.