
Дархан-Уул аймагт барьж буй цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 84 хувьтай үргэлжилж байгаа талаар Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээлэв. Салбарын яамнаас нь хэрэгжүүлж буй энэхүү төслийн хүрээнд Дархан-Уул аймгийн бохир ус цэвэрлэх байгууламжид шинэчлэлт хийх бөгөөд насос, станцын засварын зэрэг 41 байгууламжийг барих гэнэ. Өдгөө 22 байгууламжийн барилга угсралтын ажил дуусаж, 13-ийнх нь угсралт үргэлжилж байна.
