
Өнөөдөр Улаанбаатар хотод 22-24 градус дулаан, бага зэргийн аадар бороотой. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
9 дүгээр сарын 2-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 245 дахь өдөр бөгөөд он дуусахад 120 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 22-24 хэмийн дулаан бол шөнөдөө 11-13 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 26. Бархасвадь гараг. Өглөгт охин одтой, харагчин үхэр өдөр. Өдрийн наран 6 цаг 12 минутад мандан, 19 цаг 32 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.
- “Найман шарга” валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2,853.00 төгрөг, зарах нь 2856.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 38.00, зарах ханш 38.80, юанийн авах ханш 415.30, зарах ханш 416.00, вонийн авах ханш 2.42, зарах ханш 2.43 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 11.00 цагт ЭМЯ “COVID-19”-ийн халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ цахимаар хийнэ.
- Ардчилсан намаас нөхөн сонгуульд нэр дэвших гишүүдийн нэрийг зарлана.
- 11.00 цагт МҮИС-ийн төв байранд БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн МҮИС-ийн нэртэй холбоотой мэдээллийн хариу хэвлэлийн бага хурал болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 2001 онд Америкийн насанд хүрэгчдэд зориулсан кабелийн телевизийн сүлжээ болох "Adult Swim" нээгджээ.
- Өнөөдөр бол БНХАУ-ын нэгэн муж болох Тибет мужийн Ардчиллын өдөр юм байна.
- Мөн өнөөдөр АНУ-д VJ өдөр буюу Дэлхийн 2-р дайнд Японыг ялсан өдрийг тэмдэглэж байна.
- 1970 онд НАСА сар луу хөөргөсөн хоёр туршилтын пуужинг зогсоосон болохоо албан ёсоор мэдэгдсэн байна.
- 1992 онд Бүгд Найрамдах Никарагуа Улсад 7.7 баллын хүчтэй газар хөдлөлт болж, 116 гаруй хүн амь насаа алдаж, төдий тооны үнэ шархдаж байжээ.
- 1987 онд Оросын нийслэл Моксва хотын төв талбай болох Ялалтын улаан талбайд 19 настай нисгэгч Mathias Rust өөрийн хувийн онгоцоор ниссэн хэмээн буруутгагдаж, түүний шүүх хурал болж байжээ.