
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг нар Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Адилбаев Жалгас Жумаевичийг хүлээн авч уулзлаа. Баянгол, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших Дунд голын гудамжийг Казахстаны нэрэмжит болгох талаар тэд санал солилцож, уг ажлыг эрчимжүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уламжилсан байна. Элчин сайд Адилбаев Жалгас уг санаачилгыг дэмжиж буйгаа илэрхийлээд, цар тахлын улмаас удааширч байгаа төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, Казахстаны инженер, ажилтнуудыг ирүүлэх талаар ярьжээ. Түүнчлэн гишүүн Г.Амартүвшин Казахстан улс баялгийн сангаа байгуулж амжилттай явааг онцлоод, энэ туршлагаас нь хуваалцах, судлах хүсэлтэй байгаагаа хэлэв. Элчин сайд үүнийг дэмжиж, анхаарахаа илэрхийлээд, ирэх сард багтаан уулзалт, айлчлал зохион байгуулахаар тогтлоо