
Нийслэлийн есөн дүүрэгт зохион байгуулж буй төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдаанд оролцогч иргэд, хоршоо, аж ахуйн нэгжид МХЕГ-ын дэд даргын баталсан “Ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд ургамлын хөнөөлт организм, нитрат, пестицидийн үлдэгдэл тодорхойлох хяналт шинжилгээ хийх тухай” удирдамжийн дагуу шалгалт хийж байгаа.
Өдрийн байдлаар дээрх үзэсгэлэн худалдаанд оролцож буй иргэн, хоршоо, аж ахуйн нэгжийн 20 гаруй нэр төрлийн төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнээс 108 дээж авч ургамлын өвчин хортон, пестицид, нитрат, хүнд металлын үлдэгдэл тодорхойлох шинжилгээнд хамруулжээ. Шинжилгээний дүнгээр 55 дээж нь стандарт шаардлага хангасан үзүүлэлттэй байсан бол 53-ийнх нь хариу гараагүй байна хэмээн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээлэв.