
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн өгсөн үүрэг чиглэлийн дагуу Сэлбэ дэд төвийн туршилт тохируулгын ажлын явцад тулгараад буй асуудлыг шийдвэрлэхээр Ашиглалтын өмнөх захиргаа, Туршилт тохируулгын баг, Төслийн нэгж, "Хүрд" компанийнхан санал солилцож, зарим чухал шийдвэрийг гаргалаа.
Тодруулбал, Туршилт тохируулгын баг дулааны станцын бүх насосын тосолгоо хийж, маргаашаас эхлэн зууханд галлагаа оруулах бэлтгэл ажлыг хангахаар болсон байна. Мөн зуухыг тэжээлийн усаар дүүргэх, усны гэрээ хийхээр болжээ.
Өнөөдрийн байдлаар барилгын талбайд зам тэгшлэх, асфальт дэвсэх, зуухын дулаалгыг солих, нэмэлт усны хөдөлгүүрийн тэжээлийг холбох, утааны хоолойн төмөр дулаалах зэрэг ажлыг хийж байгаа аж.