
Өнөөдөр гадаа 19 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
9 дүгээр сарын 03-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 246 дахь өдөр бөгөөд он дуусахад 119 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 19 хэмийн дулаан бол шөнөдөө 7 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 27, Өглөгт охин одтой, хөх бар өдөр. Өдрийн наран 6 цаг 13 минутад мандан, 19 цаг 30 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн.
- “Найман шарга” валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2,852.00 төгрөг, зарах нь 2855.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 39.00, зарах ханш 39.50, юанийн авах ханш 418.50, зарах ханш 419.00, вонийн авах ханш 2.42, зарах ханш 2.44 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 10.00 цагт Хөдөлмөр, нийгэм хамгааллын яам болон Монголын Залуучуудын холбооны удирдлагын уулзалт Монголын залуучуудын холбооны 204 тоотод болно.
- 11.00 цагт ЭМЯ-наас “COVID-19”-ийн халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ цахимаар хийнэ.
- 12.00 цагт “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал Шүүхийн ерөнхий зөвлөлийн 102 тоот танхимд болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 2017 онд БНАСАУ зургаа дахь удаагийн цөмийн туршилт хийсэн нь тус улсын түүхэн дэх хамгийн хүчтэй туршилт болсон юм.
- 1971 онд Катар тусгаар тогтносон улс болсноо дэлхий нийтэд зарлажээ.
- 2016 онд БНХАУ, АНУ "Парисын цаг уурын гэрээ"-г албан ёсоор соёрхон баталжээ.
- Өнөөдөр Австрали улсад төрийн далбааны өдөр тохиож байна.