Аав гэртээ иржээ. Хүүхдүүд нь түүний захиасыг биелүүлж, амжилтаа ахиулсан учраас тэр сэтгэл хангалуун сууж байв. Хэний аавын талаар яриад байна гэж та бүхэн гайхав уу. Түүнийг Ц.Батчулуун гэдэг. Төрсөн хүүхдүүдээс нь гадна Морин хуурын чуулгын уран бүтээлчид түүнийг аавын дайтай хүндэлдэг. Ирэх жил 20 “нас” хүрэх гэж буй идэр залуу чуулгыг үндэслэсэн Монгол Улсын ардын жүжигчин Ц.Батчулуун 10 сар Японд амьдарч, соёл, урлагийн харьцуулсан судалгаа хийгээд иржээ. Түүнийг эх орондоо ирээд удаагүй байхад шавь нар нь “Кармен сюит” тоглолт хийсэн юм. Эзгүйд нь киноны хөгжмөөр “Playing Love” тоглолт хийхэд ингэтлээ санаа зовоогүй ч энэ удаа тэднийхээ дэргэд байгаа учраас бэлтгэл, сургуулилалтад гар бие оролцож нэлээд завгүй байлаа. Түүнийг Японд хэрхэн аж төрж, богцондоо юутай ирснийг сонирхохоор уулзаж, ярилцав.
-Арлын улсад очиж, ямар ажил амжуулаад ирэв ээ?
-Уран бүтээлчдээ гаднын оронд туршлага судлуулах болон гаднын уран бүтээлчдийг Японы соёл урлагтай танилцуулдаг “Япон фонд”-ын хөтөлбөрт хамрагдаж Монголын урлагийн байгууллагын тогтолцоо, адил төстэй хөгжмүүдийн харьцуулсан судалгаа хийж ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвд бүртгүүлсэн өвийг хэрхэн хадгалж, хамгаалдаг талаар сонирхоод ирлээ. Би 1999 онд Японы ардын хөгжмийн лад цомнол буюу эгшиглэгээний тухай судалж байсан юм. Нийгмийн тогтолцоо өөрчлөгдсөнөөс хойш манай соёл урлаг Азийн өндөр хөгжилтэй орнуудтай юугаараа адил мөн ялгаатай байгаа талаар уран бүтээлч хүний хувьд сонирхдог болсон. Эрдэм шинжилгээний цол зэрэг хамгаалах гэсэнгүй. Манай чуулга байгуулагдаад 19 жил болж байна. Тэгэхээр цаашид ямар байдлаар ажиллаж, Монголын урлаг аль зүг рүү харвал зөв зохистойг мэдэх гэсэн хүсэл тэмүүлэл надад байсан юм.
-Монголын урлаг хаашаа, ямар замаар явах талаар та өөрийн гэсэн төсөөлөлтэй болжээ дээ?
-Би өөр улс оронтой харьцуулааг үй зөвхөн Япон, Монгол улсын хооронд харьцуулсан судал гаа хийсэн. Тэнд дэлхийн сонгодог болон орчин цагийн жааз, рок поп урлаг зохих төвшинд хөгжиж байна. Харамсалтай нь уламжлалт урлаг нь орхигджээ. 20-70 насныхан нь ардын урлагийнхаа та лаар тодорхой ойлголтгүй тө дийг үй хөгжмийн зэмсгийн нэрийг нь гадарладгаас сонсож, тоглож үзээгүй байх жи шээтэй. Үндэстэн, ястан ор шин тогтнож байгаа цагт тэдний урлаг нь хадгалагдан үлдэнэ гэдэг ойлголт ташаа юм. Шинжлэх ухаан, техник тех нологи хурдтай хөгжөөд ирэхээр дэлхий даяар сонирхож байгаа тэр чиглэл нь хүчтэй болдог аж. Тиймээс япончууд үүнийг соргогоор анхаарч дунд болон ахлах сургуульд ардын богино дуу зааж, тухайлсан гурван хөгжмийн зэмсгийн аль нэгийг заавал тоглож сурах шаардлага тавьж байна. Гэтэл бид морин хуураа ЮНЕСКОгийн соёлын өвд бүртгүүлсэн хэдий ч ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт оруулж, сургахгүй л байгаа. Япончууд бүх нийтийн хөгжмийн боловс ролд онцгой анхаарал хандуулсан учраас иргэд нь ноот мэддэг, түүгээр дамжуулан урлагаа ойлгож хүндэтгэдэг байх юм. Харин манайд бол дуу хөгжмийн хичээлээс өөр зүйл байхгүй. Бага сага зааж сургаж байгаа ч тэр нь ард түмэндээ хүрээгүй.
-Мэргэжлийн сургуульд л ноот заадаг байх?
-Анхнаасаа мэргэжлийн болон ерөнхий боловсрол гэсэн байдлаар ялгаатай урлагийн боловс рол олгож байсны буруу. Тухайлсан хэдэн сургуульд сурж төгссөнийг нь мэргэжлийн гээд, сонирхож сурсныг нь сайн дурын уран сайханч гэж байгаа юм. Сүүлийн үед уран сайханч гэж ярьж байгаа ч өмнө нь ингэж л нэрлэдэг байсан. Тэгэхээр дураа хүрэхээр дуулаад, дургүйгээ хүрвэл дуулж, бүжиглэхгүй гэсэн үг. Гэтэл хөгжмийн мэдлэгтэй япончууд өтөл настай болохоороо найрал дуу, төгөлдөр хуурын дугуйланд явж байна. 100 настай буурай хүртэл үндэсний хөгжмийн зэмсэг болон ятга, хятад хуучир сурч байгаа юм. Газар нутаг бага ч хүн ам олонтой болоод ч тэр юм уу, япончууд их сониуч. Тухайлбал, тэнд хуучир тоглодог 10 хятад бүсгүй их алдаршжээ. Өвгөд, хөгшид гэлг үй хуучир тоглож сурахаар хо шуурна. Урлаг хүмүүсийг аз жар галтай болгодог. Тиймээс маш олон найрал дууны дугуйлантай, NHK телевизээр тэдэнд зориулж хичээл зааж байна. Манайд мэргэжлийн хэдэн чуулга, театрыг эс тооцвол найрал дуу гэж байхгүй.
-Бидэнд ч гэсэн уламжлалаа гээх аюул бий. Та л гэхэд анх арьсан цартай хуураар тоглож сурсан бол шавь нар тань хийлтэй ижилссэн морин хуураар тоглож байна шүү дээ.
-Үнэн шүү. Монголчууд их сонор соргог, сонжооч ард түмэн. 10 сар япончуудын дунд амьдрахдаа тэд гоёж, гоодож, гангалахыг чухалчилдаггүй цэ вэр хэн хувцаслахыг эрхэмлэдэг юм гэдгийг мэдлээ. Хамгийн чухал нь бодож, сэтгэж бай гаа нь эрүүл, хүн чанартай амьдрах хэрэгтэй. Тэд бусдыгаа дээрэлхэхгүй. Цүнами болж байхад яаж байгааг нь харсан биз дээ. Тэнд тав, зургадугаар сард борооны улирал үргэлжилдэг. Уул, зам, барилга байшин нурах асуудал байнга гардаг. Өнгөрсөн зун гэхэд ойрын 114 жил тохиогоогүй их халуун болсон. Байнга байгалийн гамшигт өртөж байдаг учраас япончууд хаана амьдрах вэ гэдгээ их сайн мэднэ. Харин монголчууд хөдөө амьдрал хүнд байна гэвэл хот руу нүүгээд л ирнэ.
Японд газар асар өндөр үнэтэйн зэрэгцээ тэд төрсөн нутагтаа жигтэйхэн хайртай. Ямар ч далайн шуурга болсон амьдарч байсан газраа засаж, сэлбээд л аж төрнө. Арлын хөгжил босоо юм байна. Энэ бүгд миний хувийн дүгнэлт. Үнэн худлын хооронд дөрвөн хуруу зай байдаг гэдэг хэрнээ манайхан бусдаас сонссон зүйлдээ итгэж, дамжуулан ярь даг. Харин япончууд маш то дорхой мэдээллийг чухалчилдаг. Монголчууд шиг мөн гөтэй болбол бие биенээ дуурайж жийп унаж, үнэтэй гар утас барихгүй. Машинтай бай сан ч ажлын өдрүүдэд метрог сонгоно. Өндөр хөгжил хүмүүсийг хямгатай болгож сур гадаг юм шиг ээ.
Манай залуус I Phone-ийн хамгийн сүүлийн үеийн загваруудыг барьж байгаа ч түүнд байж болох бүх үйлчилгээг ашигладаггүй. Японд ийм гар утас барьж байгаа хү нийг өндөр боловсролтой, дэл хий нийтийн хөгжлийн хурд тай хөл нийлүүлэн алхаж байна гэж дүгнэнэ. Тэр ч бүү хэл APPLE-ийн дэлгүүрт өндөр настнууд сургалтад хамрагдаж байгаа юм. Бараагаа зарахын тулд хэрэглэгчээ сургаж бай на. Өөрсдийнхнөө хэтэрхий шүүмжилж, гоочилж байна гэж бүү бодоорой. Бид ер нь аливааг зөв талаас нь харж сурах хэрэгтэй. Урлагийнхан нийгмийн түрүүнд алхах учиртай гэдэг. Тиймдээ ч дэлхийн урлагтай мөр зэрэгцэн алхахын тулд Морин хуурын чуулга энэ замыг сонгосон. Гэхдээ язгуур урлаг төрөлх нутагтаа байх хэрэгтэй. Адуун сүргийнхээ дэргэд амьдарч байгаа бол хуураа хялгасалж, арьсан цартай хэвээр нь тоглож, уламжлуул. Тэр нь ирээдүйд хамгийн үнэтэй болох юм. Харин Улаанбаатарт байгаа мэргэжлийн байгууллага том тайзан дээр тоглохын тулд өөрчлөлт хийх л ёстой. Тэгэхээр нөгөө талаар бид уламжлалаа гээж байгаа юм.
-Гэхдээ адуун сүргийн дэргэд байгаа нь уламжлалынхаа дагуу өвлөн үлдэж байгаа гэдэг юу л бол?
-Бид уул уурхай гээд хуйлраад л байна. Гэтэл тэр газар чинь уул, ус ургамал байна. Дөрв өд, баядуудыг үзэмчин, дарьганга нарын амьдардаг газар нутаглуулаагүй болоод л тэдний хэл, заншил, дуу хуур өөр байгаа юм. Хөгжилтэй холбоотой үгүйг мэдэхгүй ч эх оронч сэтгэл биднээс холдоод байх шиг. Уг нь “Энэ манай нутгийн дуу”, “Энэ дуучин нутгийнхаа дууг сайхан дуулдаг” гэж ярьж, мэддэг байх хэрэгтэй л дээ.
-Гэхдээ л хотон, баядууд хоорондоо дуугаа ялгахгүй нэг дууг “манайх” гэж андуурдаг гэсэн. Баруун аймгаар явж судалгаа хийсэн хүмүүс энэ тухай ярьж байсан юм.
-Тогтож авах хэрэгтэй. Хотон дууг энэ хүн дуулж байна. Тэгэхээр түүний дуулснаар баримт жуулаад энэ жишгээр л дуулна гээд тогтчих юм бол асуудал байхгүй болно. Үндэстэн бүрийн уламжлалт дууг ноотлох боломжгүй ч япончууд загасчны уртын дуугаа хамгаалахын тулд уралдаан зохиож, тэргүүлсэн хүнийхээр нь баримжаалж, хадгалж байна. Радио, телевиз хурдацтай хөгжихөөр аль сайныг нь сонгож явуулж байна. Зууны манлай уртын дуучин Норовбанзад гуай бусдаасаа онцгойрч алдаршаад, сайхан дуу болгоныг дуулсан. Гэтэл баян бараат, боржигон, цэцэн ханы аялгуу хаана байна вэ. Үндсэндээ одоо уртын дууг айзам, бэсрэг гэж л ангилж байна.
Найр, наадамд очихоороо миний аав, ээж ингэж дуулдаг байсан гэж ярьдаг ч тэр нь хадгалж, өвлөсөндөө биш бахархал төдий л болж байгаа юм. Төр засаг дэмжихгүй бол хэ цүү л дээ. Японы урлагийн том байгууллага болгон музейтэй юм билээ. Манайд ч гэсэн олон алдартан бий. Байгууллага бүр нь тэд нийхээ тоглож, дуулж байсан ноотыг хадгалж байгаа ч архивын өрөөнөөс холдохгүй. Гэхдээ бүх талаараа гадныхныг дуурайх шаардлагагүй. Хэрэгтэйг нь авч, хэрэггүйг нь орхи. Гадныхныг хуулбарласан янз бүрийн шоу нэвтрүүлэг телевизээр явж байна. Тэдний заримыг нь буриад эсвэл дарьганга дуугаар явуулж болохгүй гэж үү. Орчин үеийн хөгжмийн урсгалтай хөл нийлүүлэх гэсэн нэг нэвтрүүлэг нь хэвээрээ байг, хамаагүй. Бусад нь дагаж хуйлрах хэрэггүй. Хувцас, үс засалт, хэрэглэж байгаа үнэртэй ус гээд дэлхийн хүмүүст өөр, хоорондоо ялгараад байх зүйл бараг үгүй болж байна. Тэгэхээр энэ язгуур урлаг биднийг ялгах, бахархах өв болно.
-Таныг эзгүй байсан 10 сарын хугацаанд шавь нар тань их сайн ажилласан шүү. “Гоо марал”-аас шагнал хүртэж, шинэ тоглолт хийгээд л...
-“Playing love”, “Кармен сюит” гээд миний хамт олны хийсэн уран бүтээл амжилттай байна. Би угаасаа хотын хүүхэд л дээ. Миний төрсөн аав Дорноговь аймгийн Мандахынх болохоор дорноговьчууд намайг манай нутгийн хүү гэдэгт нь баяртай байдаг. Анх энэ чуулгыг байгуулж байхад шавь нарын маань ихэнх нь аймгийн төв эсвэл хотын хүүхдүүд байсан. Тиймээс бидэнд язгуур чиглэлийн чуулга байгуулах боломж байсангүй. Тэгээд ч нийгмийн тогтолцоо өөрчлөгдсөн учраас Европын шилдэг хөгжимтэй, ардын урлагаа хоршуулж хөгжүүлэх арга замыг сонгосон нь оновчтой ба йв. Жижиг хамтлагууд асар хурдан алдаршаад, алга болдог бол том чуулга хэдэн зуунаар оршин тогтнодог.
Чуулгаа 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй бол гох хүсэл, мөрөөдөл байдаг ч одоогийн байдлаар Морин хуурын чуулга найрал хөгжмийн хэмжээнд хүрч өсөх нь чухал биш. Аав, ээжүүд үр хүүхдэдээ тусалж, харж ханддаг. Мөн “Манай энэ л арай гайгүй явах шинжтэй. Яг энэ үед нь жаахан дэмжье” гэдэг шүү дээ. Морин хуурын чуулгад яг ийм л анхаарал, халамж хэрэгтэй байна. Эрч хүчтэй байгаа үед нь төр засгаас жаахан дэмжвэл сайн байна. Байгуулагдсанаас хойш гурав дахь үеийн хөгжимчид нь гарч ирээд байна.
Урлагийн амжилт авьяас дээр суурилдаг. Тэгэхээр авьяаслаг уран бүтээлчийг залуу байгаа үед нь дэмжих хэрэгтэй. Манайхан хэзээнээсээ л эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй гэдэг зарчим баримталж ирсэн. Уг нь чадалтайг нь зоригтой дэмжээд Монголын нэрийг гаргадаг болговол зөв. Зүгээр л бие биенээ худлаа хөөргөж, эсвэл муулж байх ямар хэрэгтэй юм бэ. XX зууны 20 жилд нь амьдарч үзээгүй хүнийг л зууны манлай дуучин гэж өргөмжилчихөөд тэр зууны турш морин хуур хөгжимтэй амьдралаа холбосон хүний гар дээр тийм өргөмжлөл тавьж чадаагүй шүү дээ.
-Таны өрөөний цонхоор төв талбай дээр болж байгаа үйл явдал нэгд, нэггүй харагдах юм аа?
-Жил болгон энэ дүр зургийг харж, заримд нь өртсөн шүү дээ.
-Долдугаар сарын 1-ний үймээний маргааш нь таныг нулимс дуслуулан ярьж байхыг телевизээр харж байсан. Жагсаал, цуглаан болохоор ахиад тийм аюул болох вий гэж айдаг уу?
-Ер нь төр засаг, нам, айл гэр, хувь хүмүүс бие биетэйгээ зөв харьцаж сурах хэрэгтэй. Эсрэг, тэсрэг болж талцвал ямар үр дүнд хүрдгийг долдугаар сарын 1-ний үйл явдал харуулсан. Согтуу, хөлчүү нөхдүүд хулгай, дээрэм хийгээд л. Хүнээ хү- мүүжүүлэхгүй бол хэчнээн их цэрэг, цагдаа байгаад ч дийлэхгүй шүү дээ.
-Урлагаар иргэдээ хүмүүжүүлэх боломж бий, тийм үү?
-Хөгжим ямар ч сүрлэг бас намуухан аялгууг гаргаж чаддаг. Хөгжимчин, бүжигчин хүн ер нь илүү дутуу юм ярьдаггүй. Ур лагийнхнаас хамгийн цовоо дуугардаг нь драмын жүжигчид, дуучид л байх. Жагсаж, цуглаж цалин мөнгө нэмүүлье гэж явдаггүй болохоор нь урлагийнхныг ноомой гэж ойлгож болохгүй. Тэд оюун санаагаараа сэтгэж уран бүтээл туурвидаг. Оюун сохор бол нүд сохор гэдэг. Гэтэл төр, засаг мөрөөрөө ажлаа хийгээд явж байгаа хүмүүсээ ер анзаардаггүй. Тэгэхээр нүдээрээ олж харахгүй байгаа бол оюун нь сохор л байна гэсэн үг.
-Та Японоос гадна АНУ-д очиж, лекц концерт хийдэг байх аа?
-Өнгөрсөн жил АНУ-ын Инди а нагийн их сургуульд лекц уншаад ирсэн. Гэхдээ тэнд соёл урлагаа танилцуулахын тулд соё лын өдрүүд, лекц концерт хий гээд үр дүн багатай санагдсан. Аме рикчууд хүчтэй, том зүйл сонирхдо г юм билээ. Хүчтэй, том бүрэлдэхүүнтэй тог ло вол дээр. Зарим үед ингэж өөрсдийгөө турших хэрэг тэй. Дэлхийд Мон голыг алдар шуулсан нэг морин хуурч, хөө мийч, биелгээч бай лаа гэхэд тэдэнд анхаарал хандуулах ёстой. Улсаас 30 хүнд гурван өрөө байр өгөхөд хэдэн тэрбумаар алга болж байгаа мөнгөнийх нь өчүүхнийг зарцуулна. Ингэж үүрэг хариуцлага, урам өгвөл уран бүтээлчид нь ч сайн ажиллана.
Харин гадаадад ажиллаж, уран бүтээлээ хийн улсаа алдаршуулж байгаад нь тэр одон медалиа өг. Тэд энд байгаа уран бүтээлчдээсээ илүү санхүүгийн хувьд боломжтой. Япончууд үндэсний дуугаа хэн зөв дуулж байгааг мэдчихээд тэр хүнээ бодлогоор анхаарч, шавь нарыг нь бэлдүүлээд тэдэнд нь ч гар сунган тусалдаг. Үргэлж хүнээ хаана байгааг мэддэг гэсэн үг. Тэгтэл манайхан үрээ танихгүй өнөр, үрээгээ танихг үй баян гэдэг шиг л явна. Оюутолгойн гэрээ хийх гэж сүр дуулиан болж байснаас биш Тавантолгойг ашиглах гэрээг хэн хэзээ үзэглэснийг би лав мэдэхгүй. 536 ширхэг хувьцааны тухай яриад л байдаг. Хэрхэн авах талаар мэдээлэл байхгүй.
-Японд ганцаараа байв уу?
-Би яг япончуудын дунд ганцаараа 10 сар байсан. Гэр бүлийнхэн маань дундуур нь ирээд явсан л даа.
-Та яагаад хуурчийнхан гэдэг ургийн овог сонгосон юм бэ?
-Миний төрсөн аав Дорноговь аймгийн Мандах сум, ээж Булганы Сайхан сум, өргөж авсан аав Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр, өргөсөн ээж Дорноговь аймгийн Мандах сумынх. Ургийн овог тогтоох болоход алийг нь сонгох вэ гэж эргэлзсэн. Хүн болгож өгсөн эцэг эх, өдий зэрэгтэй мэргэжил боловсролтой болгосон аав, ээжийнхээ алийг нь ч гомдоохыг хүсээгүйн зэрэгцээ тухайн үед Морин хуурын чуулга байгуулахаар багшийнхаа захиасын дагуу ажиллаж байсан учраас энэ овгийг сонгосон. Буурлууд минь тэнгэрээс харж байгаа биз. Удам судраараа хуурч байсан эсвэл түүхэнд орох гэж ингэж сонгоогүй. Миний нэг хүү хуур жаахан тоглодог.
Том охин ХБК-ийн төгөлдөр хуурын багш, том хүү жаахан дуулна. Бусад нь урлагийн хүн болоогүй, өөрсдийнхөө сонголтоор амьдарч байна. Ер нь хүн өөрийнхөө хүүхдийг олж хардаггүй юм билээ. Багш болоод удаагүй байхдаа би Өвөрхангай аймгийн төвөөс хүүхэд шалгаж авсан юм. Миний шавь Түвшинсайхан нэг хүүгийн хамт тунаж үлдээд нэгийг нь сонгох болсон. Дахин шалгалт авах болоод түр гарчихаад иртэл Түвшинсайхан уйлчихсан зогсож байв. “Яав” гэж асуутал “Би тэнцээгүй юү?” гэж надаас асуугаад уйлсан. Гэтэл тэр үед нөгөө хүү нь шалгалтад ирээгүй.
Би ч бөөн баяр болоод Түвшинсайханыг сонгосон. Ингэж уйлж байгаа юм чинь энэ хүү үнэхээр дур сонирхолтой юм байна гэж бодсон хэрэг. Миний шавь үнэхээр итгэлийг минь алдаагүй. Намайг эзгүй байх хугацаанд хамт олонтойгоо сайхан уран бүтээл хийчихээд угтаж байна. Эдгээр тоглолтыг хийхэд дэмж сэн Улсын филармони болон бусад хүмүүст талархаж бай гаагаа хэлмээр байна. Бид бие тэйгээ зөв харьцаж, урам өгч, зөв бодолтой явбал үргэлж урагшаа өөдрөг алхана шүү дээ.
Ж.СОЛОНГО