2003 онд Ирак руу АНУ довтолж дэглэмийг нь халсан билээ. Дараа нь сунжирсан иргэний дайн болж, Өрнөдийн улс төрчдөд олны итгэл алдрах болсон. Тэгвэл Иран руу хийж буй одоогийн довтолгоон тэр үеийг санагдуулж байна гэнэ. Иракт хийсэн дайны шалтгаан нь тэнд оршин буй дэглэмийг солих явдал байж. Хүний эрхийг хамгаалах үүднээс энэ зорилтыг зарим хүн зөвтгөж байв. Өөрийн ард түмний эсрэг өдөөсөн Хусейний харгислалыг, түүний дотор курд хүн амынхаа өөдөөс химийн зэвсэг хэрэглэж байгааг яагаад ч зөвтгөх аргагүй байсан нь ойлгомжтой.
2026 оны хоёрдугаар сарын эцсээр Иран руу АНУ, Израил улсууд дайрахдаа бас л дэглэмийг нь солихоос гадна армийг нь сулруулах, цөмийн хөтөлбөр хэрэгжүүлэхийг нь зогсоох, Ираны тэмцэгчдийг дэмжих явдал байсан гэж мэдээлсэн байдаг. Түүнчлэн 2023 оны аравдугаар сарын эхээр Израил руу ХАМАС бүлэглэл довтолсон нь бас олон талаар нөлөөлжээ. 2023 онд Ирак руу довтлоход Британи холбоотон нь болж байсан бол Иран руу АНУ-тай Израил хамтарч ажиллаж байна. Британийн энэ удаагийн хандлага АНУ-аас холдож хөндийрч буйн илрэл гэж зарим шинжээч үзэж буй.
2023 онд Иракт болон энэ удаагийн Иранд тохиолдож буй цэргийн ажиллагааны ялгааг АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет Ираных “мөнхийн дайн” болохгүй гэж мэдэгдсэн байна. Гол ялгаа нь АНУ хуурай замын цэргээ ашиглахгүй байгаа явдал гэж бас хэлж болох байх. 2003 онд 150 мянга орчим цэргээ оролцуулж Саддам Хусейний дэглэмийг богино хугацаанд унагасан байдаг. 2003 онд иракчуудад зориулж шинэ Засгийн газар байгуулахыг оролдсон нь алдаа болсон гэж тухайн үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Болтон хэлж байжээ. Одоо бол Ирак дайны дараахан үеийн байдлаасаа эрс сайжирч, Хусейний дэглэмийг халсанд баярлах хүн олон болсон байна. Гэхдээ Ойрх Дорнодод ардчилал дэлгэрсэнгүй. Дайны үед улсыг сүйтгэх нь дараа нь төвхнүүлэхээс хавьгүй хялбар байдаг нь Иракаас авсан нэг сургамж болж үлдсэн. Тэгвэл одоогийн дайн Британийн гэх мэт АНУ-ын холбоотнуудыг, юуны түрүүнд Ираны довтолгоонд нэрвэгдсэн Персийн булангийн орнуудыг аюулгүй байдлын талаарх өөрийн байр сууриа эргэж харахад хүргэж буй.

Ираны шинэ дээд удирдагч Можтаба Хаменей анх удаа ард түмэндээ хандахдаа АНУ, Израилын цохилтын уршгаар амиа алдсан хү мүүсийнхээ өшөөг авахаа амлаад Ормузын хоолойг хааснаа үргэлжүүлнэ гэж мэдэгдэв. Иран бүс нутгийн орнууддаа дахин цохилт өгч худалдааны хэд хэдэн хөлөг онгоцыг гэмтээснээс нефтийн үнэ дахин өслөө. Нэг баррель нефтийн үнэ 200 ам.долларт хүрнэ гэж хүлээж байгаарай хэмээн Иран анхааруулсаар байгаа. Одоогийн байдлаар бол нэг баррель нефть 102 ам.доллар хүрснээ 93 болж буурлаа гэх мэдээ бий. АНУ, Израил ч үргэлжлүүлэн Иранд цохилт өгсөөр байна. Можтаба хэлсэн үгэндээ хөрш орнуудтайгаа “найрамдалт” харилцаатай байх бодлогоо баримтална. Тэгэхдээ нутаг дээрээ буй Америкийн цэргийн баазуудыг хаахыг зөвлөөд тэдгээрийг довтолгооныхоо бай гэж үзсээр байх болно гэжээ. Сүүлийн үеийн мэдээгээр хоёрдугаар сарын 28-нд дайн эхэлснээс хойш Персийн булан, Ормузын хоолой, Оманы буланд 20 орчим удаа хөлөг онгоц руу довтолсон байна. Тегеранд байгаа цөмийн зэвсэг боловсруулах цогцолборт сүүлийн өдрүүдэд цохилт өгсөн гэж ЦАХАЛ (Израилын арми) мэдээлэв. Америк, Израил хоёр Ираны дэд бүтэц, аюулгүй байдлыг хангах хүчнийг илүүтэй онилж байгаад эргэлзэх юм үгүй болжээ. Ираны эсрэг хийж буй цэргийн ажиллагаанд АНУ эхний долоо хоногт л гэхэд 11.3 тэрбум ам.доллар зарлагадав гэж Пентагоны төлөөлөгч мэдээлжээ. Иран руу довтолсон нь Америкт асар үнэтэй тусаж, тэр нь өдөр тутам нэмэгдэж байна. Америк нийт Тэнгисийн флотынхоо бараг гуравны нэгийг ийш нь авчирч, түүнд нисэх онгоц тээгч хоёр нэгтгэл нь оржээ. Пуужингууд нь өндөр өртөгтэй, тоо нь хязгаарлагдмал. Ираны эсрэг цэргийн ажиллагааг төлөвлөхдөө Америк алдаа хийсэн гэж цэргийн шинжээч, Америкийн армийн чөлөөнд байгаа дэд хурандаа Дэниел Дэвис YouTube-д мэдэгдсэн байна. Тэрбээр сунжирсэн цэргийн ажиллагаа явуулахад хүрэлцэх нөөц Америкийн армид байхгүй гэдэгт итгэлтэй байгаа аж.
Бусад улсын нефтийн салбарын эсрэг тавьсан хоригийнхоо заримыг цуцлахаа Дональд Трамп зарлалаа. Энэ нь мэдээж эрчим хүчний эх үүсвэрийн үнэ өсөж буйтай холбоотой. Хоригийг нь цуцалсан улсын тоонд ОХУ орж байна. Орос ч мэдээж нефть, хийгээ Европт өгөхөд бэлэн байгаа. Иранд Америк, Израилын явуулж буй цэргийн ажиллагаа Оросыг дэлхийн нефтийн зах зээлд буцааж авчрав гэж Британийн хэвлэлд бичжээ.
Ойрх Дорнодын асуудлаарх шинжээч, улс төрч судлаач Максим Шевченко одоо өрнөж буй асуудлаар ямар байр суурьтай байгааг нь “Бизнес онлайн” сонирхжээ. Израил, Америк яагаад Иранд цохилт өгөхөөр шийдэв, Дональд Трамп энэ цохилтоосоо юу хүлээж байгаа бол гэж түүнээс асуухад, цохилтоо арай эрт, 1978 оны Исламын хувьсгалын ойгоор (нэгдүгээр сары 8-нд) өгөхөөр төлөвлөж байсан болов уу гэж би хувьдаа боддог. Түрэмгийлэгчдийн төсөөллөөр бол агаарт Америк, Израилын нисэх хүчин давамгайлж, газар дээр Ираны дэглэмийг эсэргүүцэгч хотууд хийгээд эрх баригч байгууллагуудыг сүйд хийчих байсан байх. Гэтэл тэгсэнгүй. Давамгайлж байх боломжийг өөрт нь олгосон нөхцөлийг Иран хүлээн авч, тус улсыг шинэ Ойрх Дорнод, дэлхийн шинэ дэглэмийн тогтолцоонд бүхэлд нь оруулах нь Трампын зорилго байсан гэж хариулжээ. Цааш нь Америк, Иран хоёрыг хэлэлцээ хийхэд хэн зууч хийх боломжтой вэ, эсвэл тэд хоёул халз нүүр тулах тухайд Шевченко ийм үүрэг гүйцэтгэх боломж ер хоёр улсад байгаа нь Орос, Турк гэж үзэж байв. Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират, Кувейт, Катар, Бахрейнд Иран цохилт өгсөн нь эдгээрийг энхийн хэлэлцээр хийхэд зууч болох түншүүд гэж цаашдаа үзэхгүйн нотолгоо гэж хэлж. Трамп яагаад улсад нь, өөрт нь ч ашиггүй энэ түрэмгий үйлдлийг хийхээр шийдэв гэдэг дэлхий дахины анхаарлыг татаж байгаа юм. Үүнд гурван тайлбар хийж болох юм гэж зарим шинжээч үзсэн. Нэгт, тэрбээр бусдын тоглоомын хүүхэлдэй болжээ. Тодруулбал, Их Израилыг бий болгох төлөвлөгөөний гүйцэтгэгч болохоо сайн ойлголгүйгээр хамтрахыг зөвшөөрчхөж. Хоёрт, Израилын төлөвлөгөө нь “богино хугацаанд ялах дайн” гэх хуурамч шошготой байв. Тиймээс Ираныг тэр дор нь ялаад өөрийн хязгааргүй хүч чадлыг америкчууд хийгээд дэлхий дахинд харуулна гэж Трамп бодож. Гуравт, Хятадтай тэмцэлдэх шалтаг. Эхлээд Венесуэлийг Хятадаас салгачихсан, одоо Ираныг авчихвал Хятад хаанаас нефть авах билээ. Ормузын хоолойг нээхэд дэмжлэг үзүү лэхгүй бол ирэх сард хийхээр төлөвлөсөн айлч лалаа цуцална гэж Трамп хэлсэн гэх мэдээлэл ч бий.
Ираны эсрэг дайн хоёрдугаар сарын 28-нд эхэлсэн. 20-иод хонож байна. Бидний авсан сүү лийн үеийн мэдээгээр энэ сарын 17-ны шөнө Ираны Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга “үндсэндээ Ираны удирдагч” гэгдэж байсан Али Ларитан, сайн дурын цэргэжсэн “Басиж” хэмээх нэгтгэлийн командлагч Голамреза Сулейтмани нарыг хороочихсон гэж Израил мэдэгджээ. Харк гэх жижиг аралд дээр байгаа Ираны цэргийн байгууламжуудыг бүрэн устгасан гэж Трамп мэдэгдлээ. Иран ч хөрш орнууддаа буй АНУ, Израилын байршлуудад цохилт өгч л байгаа аж.
Р.Жаргалант