Тэрбээр 1980-аад оны дунд үеэс төмөр замын хүн болж, тэндхийн Уран зохиолын нэгдлийн нөхөдтэй ойртож эхэлсэн юм байна. Уг нь яах аргагүй уран бүтээлч хүн. Зураг их сайхан авна, шүлгийн хэд хэдэн номтой. Тэдний нэгнийх нь өмнөтгөлийг Монгол даяар мэдэх их Бавуугийн Лхагвасүрэн бичсэн гэж байгаа. Бид хоёр нэг нутгийнх гэж өнөөдөр та бүхэнтэй уулзаж буй энэ хүн “томорно”. Тэд Төв аймгийн Өнжүүл сумынх юм билээ. Боржигон овогт Махвалын Жаргалсайхан төмөр замчдын “Ган үзэг” яруу найргийн наадмын тэргүүн шагналт, 2006 онд “Бүлэг одны гэгээ” нэртэй шүлгийн анхны номоо хэвлүүлсэн, 2014 онд төмөр замчин яруу найрагчдын бүтээлийн тухай хөрөг нийтлэлийн номоо бас олны хүртээл болгосон. Энэ номынх нь мялаалга үгэнд Лхүндэвийн Сэнгээ “Хэн нэгний сэтгэл, зүрхний гунигийг онгичин байж бичсэн яруу сайхан мөрүүдийг нь олзуурхан уншиж, шүр, сувдыг нь олж харна, үнэлнэ гэдэг нь нэг эрдэм юм даа. Уншигч таны гар дээр очиж буй энэ номыг бүтээсэн Махбалын Жаргалсайханд дээрх үг бүр ч хамаатай” гэж бичсэн... Тэгвэл Баастын Золбаяр “Адуут гармын жавар” номонд нь бичсэн өмнөтгөлийн үгэндээ “Найрагчийн оюун санааны хүлэг морин уяан дээрээ үргэлж үүрсэг ээ” гэсэн байна лээ. Жаргалсайханыг олоход төвөггүй ээ, төмөр замын “Баян буурал” амралтад аж төрдөг юм. Шүлгийнх нь дээжээс та бүхэнд сонирхуулж байна.
ТООНООР ТУССАН НАР
Мандсан нарны
Мяндсан цацрагийг
Агь гангын үнэр
Адуу малын тоосонд томж
Унийн үзүүрт “уясан”
Уураг шар гэгээ
Тотго гэрийг минь дүүргээд
Тогоотой сүү шиг мэлтэлзсэн
Тооноор туссан нар
Ханын эрс дамжин
Хатан сүйх гэрэл сүлжи
Хоймор дагаж тойрон нэ
Хаан бугуйвч туяа татна
Өөд өөдөө өгсөж
Өлзий чагтага давна
Өглөө өглөөг тосож
Өрхний оосорт үлдэнэ!
УЛХЫН ЦАГААН ДЭРС
Өндөр хар
Шар асга
Хар чулуут тийш
Өвөлжөө чиглэсэн нүүдэл
Өглөө эртлэн хөдөлнө
Ухаа толгодын дунд
Улхын цагаан дэрс
Хонь, хурга шиг харагдана
Хойноос дагах шиг бодогдоно
Тоостын энтэй зүйрлэхэд
Тохмон чинээхэн
Тойром цагаан дэрсэнд минь
Тэнүүлчин салхин тогтохгүй
Туулайн бүжин тоглодог
Үзүүрээрээ
Гал нарны илч амсаж
Үндсээрээ
Газартай шүтэлцэж ургасан
Шинэдийн сарны гэрэл дор
Ширхэг болгонд
Шүүдэр хөллөсөн
Улхын цагаан дэрс
Уянга шүлгийн минь амин халуун эс!
ДОЛООН БУРХАН
Огторгуйд ургадаг
Од мөчир
Бүрэнхийд ирдэг
Бүлэг од
Монгол хүний ухаа
Морь буусан долоон шагай нд
Агь нүдлэдэг талд минь
Алтан гадсаа тойрч хонодог
Ангиртын булгаасаа амсахад
Аяганд багтаж тоглодог
Газраас шившиж
Тэнгэрт тэрлэсэн шүлэг од
Галын буян
Ашдын бэлгэтэй шанага од
Өрхний оосорт ойрхо
Өвгөн долоон гар н аг
Зүүдний зурлага Миний онгодын дуудлага!
АДУУ МАНАСАН ШӨНӨ
Сүрэг адуу
Зэлийнхээ тоосыг гээж тургилахад
Сэрүү татуулан голын урсгал
Хүсэл тээж одоод
Омголон зээрдийн
Омруун дор
Одод номхорсон шөнө
Гүйгүүл бүжин
Дэрсэн дундаас сугарч
Гивлүүрт сарны нойтон туяа
Өвсний хөлд
Өлөн чийг болж бууна …
Голын тохойгоос манан хөөрч
Гэрийн утаа тодорно
Уулс өндөлзүүлж
Унага үүрсэхэд
Цээжинд нь гэгээ саамшиж
Цэцэг зүүсэн дэлхий
“Гэзэг шууж” үүр цайна
Бороо холдсон
Бодол бэлчсэн
Айраг мялаалгатай намрын
Адуу манасан шөнө
ХАВАР
Хаанаас ч юм бэ
Хавар ирэхэд
Галт наран
Газар бууна
Зэрэглээ зээрийн янзага хоёр
Зэрэг торниж
Уулсын бэлд
Урь нутагшихад
Энхэр хаврын элч
Эхний яргуй
Тэнгэр
Тэвэрч ургана
Орших цаг хугацаа
Буй бүхнийг аргадан
Орчлонд хатан улирал нярайлахуй
Баярлахдаа гол, мөрөн
Баян цөнгөө задалж
Шувуудтай цуг
Шуугьж хононо
Бодолд ээнэгшсэн
Бор талд минь
Бороо дусагнаж
Борог өвсний чийг ханхлана
Хаанаас ч юм бэ Хаврыг ирэхэд…
ЗҮҮДЭН ЗҮГИЙН ӨНЖҮҮЛ
Хонин холбоо хоног өдрүүдтэй
Хойноос дагаж намайг харуулдана
Зүрхэн тольтод илхэн зөрөгтэй
Зүүдэн зүгийн Өнжүүл мину
Тогоруун цуваа сар жилүүдтэй
Тоглож цугтаа намайг хүлээнэ
Санахын тоолонд тодхон зурагтай
Саран тойрмын
Өнжүүл мину
Ботгон тэшээ зэрэглээн дундаа
Босон сууж намайг тосно
Бодлын цээлд үүлэн олбогтой
Богд түшээ
Өнжүүл мину
Цэцгэн шүхэр хурын улиралтай
Цээж ариусгаж намайг ивээнэ
Гариг дэлхийд ганцхан тохиолтой
Газрын цолмон
Өнжүүл мину!
САЛХИНЫ ЗУРХАЙ
Горь гор хоёрын
Гогцоог тайлах гэж
Галын аманд үмхүүлсэн далны хуудас
Зураг тавиланг
Зурж ноцно
Ховч шаазгай
Хонь бэлчихээс өмнө ирж
Хоёр гуравхан үг “унагасан
” Тэнгэрийн сануулгатай
Тэр Тэс өөр өдөр
Ес эхэлчихсэн атал
Ер бусын
Үлээлт нь саарал өнгөтэй
Үзүүр нь нугарчихсан салхи
Хойноос дагаж
Хаалган цаанаас буцна
Цай дэвэрнэ Цаг хугацаа сэрүүн
Цагаан өехийтэй гөлөг
Аргалын дэргэд
Урь зүүдэлж Унтана…!
ЭВТЭЙ ДӨРВӨН АМЬТАН
Энэ цаг дор
Элтэрч цөөрсөн баримал харж бичсэн шүлэг
Замын хажууд
Заан зогсоно
Зааны нуруун дээр сармагчин туулай харагдана
Нэг нь тэгтэл алга, шувуу нь алга
Нисэж хаашаа одов
Жигүүрэндээ эрэмшив үү
“Жимстэй мод” оо огооров уу
Оройд нь
Ондоо шувуу
Олз завшаан хайсан
Хэрээ ирж суугаад
Хэнэг ч үгүй
Хошуугаа билүүдэж харагдах юм …
Эртнээс улбаатай
Эвтэй дөрвөн амьтан хүртэл
Эв дутуу
Элэг буруу
Энэ цаг үе уруу!
ЗАМ
Өрнө, дорныг өртөөлж туулсан
Өгөөдэй хааны өдтэй бичиг
Эрин зууныг холбосон
Эмээлийн ганзага шиг хос зам
Шөнийн саран бөгжилж гоёдог
Хорвоогийн хатан бүслүүр
Өдрийн наран бадамлаж өнждөг
Газрын Ган тулга
Омог түүхийн овилго даасан
Он цагийн ихэр зураг
Гүрэн мөрнийг гатласан
Гүүн зэл шиг цагаан зөрөг
Буухиа тэрэг цахилаад ирдэг
Бурантаган жирээ жинчин харгуй
Нуруун дээрээ амьдрал тээсэн
Нумын хөвч шиг мөнхийн зам
ӨВЛИЙН ГАЛТ ТЭРЭГ
Гархин цувимал замаар
Галт тэрэг
Галуун цуваагаар
Нааш зүглэх нь
Нарны нүүдэл
Цай зөөгтөхийн зуургүй
Цантай төмөр чахруулан
Цааш одох нь
Цагийн зүү…
Чилийсэн урт өвлийг
Чингэлэг адил чирээд
Хүн бүхний чихэнд
Хүлээлгэж өгсөн шигээ
Хангинах дохио нь
Хаврыг бас зарлана
Газрын татах хүч
Ган судасны цохилготой
Өрнөх дуу нь жавар хөлрөгсөн
Өвлийн галт тэрэг!