Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг, Дунд Дарь-Эхийн гудамжинд амьдардаг айл руу хутгаар зэвсэглэсэн гэмт этгээд хөлд хүнд гэрийн эзэгтэй болон дөрвөн настай охиныг хэрцгийгээр хөнөөсөн. Гурван настай охины эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хэрэг өнгөрсөн нэгдүгээр сард гарч олныг хиртхийлгэсэн. Уг хэрэгт холбогдуулан сэтгэцийн өвч тэй байж болзошгүй, хөршийнх нь 48 настай М.Бат чулуун гэх эрийг яллагдагчаар татан цагдан хорьж, шалгаж эхэлсэн юм. Уг хэргийг Мөрдөн шалгах албаныхан шалгаж дуусаад Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 10.1-2.6-гийн хоёр, түүнээс олон хүнийг, 10.1-3-т заасан бага насны хүүхдийг хөнөөсөн, өөр нэг хүүхдийн амь бүрэлгэхийг завдсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчид М.Батчулууны сэтгэцийг шинжлээд хэрэг хариуцах чадвартай гэж дүгнэсэн аж.
Г.Орчлон