
Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатараар ахлуулсан ажлын хэсэг Хэнтий аймагт ажиллаж байгаа. Энэ үеэр ажлын хэсгийнхэн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдтэй танилцсан юм. Эдгээрийн нэг нь Хэнтий аймгийн үерийн хамгаалалтын байгууламж барих төсөл байв. Эл төслийн нэгдүгээр ээлжийн ажил есдүгээр сарын 1-нд дуусаж, 3-нд Улсын комиссынхон шалгаж эхэлжээ. Тус байгууламж нь 1009 метрийн урттай, секундэд 10 шоо метр усыг зайлуулах хүчин чадалтай гэнэ. Бетон суурьтай, цутгамал хавтангаар тоноглож хийсэн эл бүтээн байгуулалт авто машины хоёр гүүр, явган хүний гурван гүүрэн гарцтай аж.
Ташрамд дурдахад, Хэнтий аймгийн Хэрлэн сумын үерийн хамгаалалтын байгууламжийн хоёрдугаар ээлжийн ажил төлөвлөлтийн шатандаа явж буй.